‘Samvad’
Global Hindu-Buddhist Initiative
Мянмарын Олон Улсын Буддист Академийг үүсгэн байгуулагч Эрхэм лам Саядав доктор Асин Няниссара, Шри Ланкийн Ерөнхийлөгч асан Эрхэмсэг Хатагтай Чандрика Бандаранаике Кумаратунга, Японы Гадаад хэргийн төрийн сайд ноён Минору Киучи,
Пужя Шри Шри Рави Шанкар жи, Миний хамтран зүтгэгч д-р Махеш Шарма болон Кирен Рижижу жи, Вивекананда Интернашналь Сангийн Захирал Генерал Н.С. Виж, Японы Токио Сангийн Ерөнхийлөгч ноён Масахиро Акияма, Лам Ловзанг,
Хүндэт шашны болон оюун санааны удирдагчид аа, Дарма Гуру Маха Сангха-н Хүндэт нөхдөө, “Самвад”буюу Сөргөлдөөнөөс Зайлсхийх, Байгал Орчны Ухамсар Төлөвшүүлэх Даян ДэлхийнХинди-Буддист Санаачлага Олон Улсын Хурлын нээлтэнд оролцож байгаадаа миний бие туйлын их баяртай байна,
Буддизм их дэлгэрсэн олон орны оюун санааны удирдагчид, эрдэмтэд, улс орных нь удирдагчид энэ танхимд цугларчээ. Энэхүү хурлыг Бодь Гаяаг оролцуулан Энэтхэгт зохион байгуулж байгаа нь их аз завшаан юм.Ийм төрлийн хурлыг зохион байгуулах хамгийн шилдэг газар бол Энэтхэг мөн. Гаутама Будда энэ газар нутгаас буддын сургаалыг дэлхий дахинаа илгээсэнд Энэтхэгчүүд бид бахархаж байдаг.
Гаутама Буддын амьдрал нь үйлчлэхүй, энэрэхүй, хамгийн чухал нь магадгарахуйнсэтгэл юм. Тэрээр хангалуун амьдралтай нэгэн байв. Тэрээр хатуу амьдралтай цөөн тулсан. Өсөн бойжихийн хэрээр хүний зовлон, өвчлөл, өтлөлт болон үхлийн талаар түүний үзэл бодол нь төлөвшин тогтсон.
Материал баялаг гол зорилго биш гэж үзсэн.Тэрээр хүний зовлонгоосуйдсан. Иймээс тэрээр энхийг эрхэмлэсэн, энэрэнгүй нийгмийн замд гарсан. Тухайн үедээ тэрээр нийгмийн тусгал болж, хуучин арга, системээс чөлөөлөгдөхийн төлөө эрэл хийсэн.
Гаутама Будда хувьсгал хийсэн. Хүн төвд нь байх үзлийг тэрээр хөхүүлэн хөгжүүлсэн. Хүний дотоод мөн чанар бурханлаг байдлыг илтгэдэг. Нэгүгээрхэлбэл, тэрээр бурхангүй итгэлийг бүтээсэн, энэхүү итгэл нь гадагшаа бус харин дотогшоо хандахад оршиж байв.Аппо Деепо Бхаван (अप्प दीपो भव) буюу өөрөө өөрийнхөө гэрэл бай гэсэн 3 үгээр Гаутама Будда удирдахуйн хамгийн чухал сургаалаа хүн төрөлхтөнд хайрласан билээ. Хүний зовлонг нөхцөлдүүлэгч ухаангүй сөргөлдөөнөөс илүүтэй юу ч түүнийг чилээж байсангүй. Хүч үл хэрэглэхүй нь түүний ертөнцийг үзэх үзлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм.
Сөргөлдөөнөөс сэргийлэх, байгал хамгаалах үзэл санаа өрнүүлэх, чөлөөтэй, эгэл харилцан ярилцлага хөхүүлэн дэмжих зэрэг энэхүү симпозумын сонгосон томоохон сэдвүүд нь Гаутама Буддагийн мессеж, сургаалыг хүчтэй, тод илтгэн харуулж байна.
Энэхүү 3 сэдэв нь хоорондоо уялдаагүй мэт боловч харилцан бие биеэ үгүйсгэхгүй юм. Үнэндээ, эдгээр нь бие биеэсээ хамаатай, бие биеэ харилцан дэмжиж байдаг. Нэг дэх сэдвийн сөргөлдөөн нь хүмүүс, шашин, хамт олон, улс үндэстнүүдэд төдийгүй мөн улс бус тоглогчид, улс орны хооронд, дэлхий дахинаа байдаг. Үл эвлэрэгч улс бус тоглогчид одоо том газар нутгийг хянаж, гэмгүй олон хүнд бүдүүлэг хүч хэрэглэж байна.
Хоёрдогч сөргөлдөөн нь байгаль ба хүн, байгаль ба хөгжил, байгаль ба шинжлэх ухааны хооронд байна. Эдгээр сөргөлдөөний хэлбэрүүд нь сөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд өнөөдөр болж байгаа шиг ‘өгөхбаавах’ замаар сөргөлдөөнийг шийдэл олох бус харин харилцан яриаг хөхүүлэн дэмжихэд байгаа юм.
Хувь хүний хэрэглээний хязгаарлалт, байгал хамгаалах үзлийн ёс суртахууны үнэт зүйлс Азийн гүн ухааны уламжлал, ялангуяа, Хиндуизм болон Буддизмд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг.
Буддизм нь күнз, даоизм, шинтоизм зэрэг бусад итгэл үнэмшлийн хамт байгал хамгаалах их үүрэг хариуцлагатай хүлээсэн байдаг. Эх дэлхийн тухай өөрсдийн сайтар боловсрогдсон сургаал бүхий Хиндуизм болон Буддизмнь шаардлагатай өөрчлөлтийн арга барилыг нягтлан үзэхэд тусалж чадна.
Цаг уурын өөрчлөлт нь даян дэлхий дахь чухал сорилт болно. Энэ нь хүн төрөлхтнөөс хамтын хүчин чармайлт, иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардаж байна. Энэтхэгт, итгэл үнэмшил болон байгал нь нэн эртний үеэс гүнзгий уялдаатай явж ирсэн. Буддизм ба байгал нь хоорондоо гүнзгий хамааралтай байдаг.
Буддист уламжлалаар бол түүний түүхийн болон соёлын бүх илрэлээрээямар ч юм салангид оршин тогтнодоггүй гэж үздэг учраас байгал ертөнцтэй илүү хамааралтайг хөхүүлэн дэмждэг. Байгал орчны бохирдол оюун санаанд нөлөөлдөг ба бохир оюун санаа нь эргээд орчноо бохирдуулдаг. Байгалаа цэвэрлэхийн тулд бид оюун санаагаа цэвэрлэх ёстой.
Эко хямрал нь үнэндээ оюун санааны тэнцвэрт бус байдлын илэрхийлэл юм. Бурхан Будда тиймээс байгалийн баялгийг хамгаалахын чухлыг сургахын хамт ус хамгаалах арга хэрэгслийг бүтээж, усны нөөцийг бохирдуулахыг лам нарт хориглосон байдаг. Байгал, ой мод аливаа биетийн сайн сайхан нь Бурхан Буддагийн сургаалд чухал ач холбогдолтой байдаг.
Би ‘Тохиромжит үйл ажиллагаа’ гэсэн ном бичсэн ба уг номыг Энэтхэгийн Ерөнхийлөгч асан д-р АПЖ Абдул Калам хэвлүүлсэн. Тэргүүн сайдын хувьд би уг номонд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.
Миний уншсан Вээдийн утга зохиол нь хүн ба байгал эх хоорондоо маш их холбоотойг надад сургасан билээ. Махатма Гандийн Трастишип(Сангийн Зөвлөл)-ийн сургаалыг бид бүгдээрээ мэднэ.
Энэ үүднээс өнөөгийн бидний үе ирээдүй хойч үеийнхэндээ байгалын баялгийг өвлүүлэх Зөвлөлийн хариуцлага хүлээж байгааг хэлэх гэсэн юм. Асуудал бол зөвхөн цаг уурын өөрчлөлттэй холбоотой биш билээ. Энэ бол цаг уурын шударга ёстой холбоотой юм. Давтан хэлье. Асуудал бол цаг уурын өөрчлөлтийн асуудал бус, энэ бол цаг уурын шударга ёсны асуудал юм.
Миний үзлээр бол цаг уурын өөрчлөлтөд хамгийн их өртөгсөд бол ядуучууд, үгээгүйчүүд юм. Байгалийн гамшиг болоход тэд хамгийн их өртөж байна; үер болоход тэд орох оронгүй болж байна; газар хөдлөхөд тэдний орон байр өртөж байна; ган болоход тэд өртөж байна; хэт хүйтэн болоход орон байргүйчүүд хамгийн их өртөж байна.
Цаг уурын өөрчлөлт ийм маягаар хүмүүст нөлөөлж байгааг бид хараадсууж байж чадахгүй. Ийм учраас, цаг уурын өөрчлөлтөөс цаг уурын шударга ёсонд анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдэгт яагаад би итгэж байгаа нь үүнтэй холбоотой юм.
Харилцан яриаг хөхүүлэн дэмжих тухай гурав дахь сэдэв бол үзэл суртлын хүрээнээс гүн ухаанд шилжих явдал болно. Зөв харилцан ярилцлага үгүй бол сөргөлдөөнөөс зайлсхийх талаарх дээрх хоёр сэдвийн аль нь ч боломжгүй бөгөөд аль нь ч ажиллахгүй болно.
Сөргөлдөөний шийдлийг олох механизм дахь хүчтэй хязгаарлалт улам бүр тод болсоор байна. Цус урсгах, хүч хэрэглэхээс хамгаалах арга хэмжээг бид тууштай, хамтын, стратегийн хүчин чармайлт болгох хэрэгтэй байна. Тиймээс ч Буддмзмын сургаал дэлхий дахинд хэрэгтэй нь илт харагдаж байна. Азийн түүхэн уламжлал үнэт зүйлсийг сөргөлдөөнөөс зайлсхийх үзэл суртлаас гүн ухаанд шилжих шилжилтийн тулгуур үзэл санаа болгох хэрэгтэй байна.
Сөргөлдөөнөөс зайлсхийх, байгал хамгаалах үзэл төлөвшүүлэх тухай эхний хоёр сэдвүүдийг оролцуулаад энэхүү бага хурлын бүх үзлийн мөн чанар нь харилцан ярианы хэсэгт агуулагдаж байгаа бөгөөд “тэдний эсрэг бид” гэсэн үзэл суртлын хүрээнээс гүн ухааны арга барилд шилжихийг уриалж байгаа юм.Шашин болон иргэний үзэл суртлаас гүн ухаанд шилжих шилжилт хэрэгтэй тухай даян дэлхийд мэдээлэх шаардлагатай байна. НҮБ-д өнгөрсөн жил би ярихдаа үзэл суртлын хүрээнээс философийн хүрээнд дэлхий дахинаа шилжих хэрэгтэйг би товч дурдсан, нэг өдрийн дараа Гадаад Харилцааны Зөвлөлд би үг хэлэхдээ энэ үзэл санааг илүү дэлгэрүүлэн ярьсан байгаа. Гүн ухааны мөн чанар бол хаагдмал бодол байдгүйд орших ба харин үзэл суртал нь хаагдмал үзэл санаа байдаг. Ийм учраас гүн ухаан нь харилцан ярилцлагыг зөвшөөрөх төдийгүй харилцан ярилцлагаар дамжуулан үнэний байнгын эрэл хайгуул хийнэ гэсэн үг. Бүхэл Юпанишадын утга зохиол нь харилцан ярилцлагын нэгдсэн цоморлиг билээ. Үзэл суртал нь шалгагдаагүй үнэнд итгэдэг. Тиймээс үзэл суртал нь харилцан ярилцлагын хаалгыг хааж хүч хэрэглэх үүдийг нээдэг байхад гүн ухаан нь харилцан ярилцлагын хүчээр түүнээс сэрэмжилдэг. Тийм учраас Хинди болон Буддын шашин нь энэ утгаараа зөвхөн итгэлийн систем төдий бус илүү гүн ухаан болно.
Бүх асуудлын гол шийдэл нь харилцан ярилцлага юм гэдэгт би хатуу итгэдэг. Өмнө нь хүчирхийлэл нь хүч чадлын илэрхийлэл байсан. Өнөөдөр хүч чадал нь үзэл бодлын давуу тал идэвхтэй ярилцлагаар дамжин илрэх боллоо. Дайны хор уршгийг бид харсан. XX зууны эхний хагаст дэлхийн хоёр дайны аймшгийг үзсэн.
Одоо, дайны мөн чанар өөрчлөгдөж аюул нь улам ихсэж байна. Хэдэн зуун мянган эрчүүдийг устгах юмуу үргэлжилсэн тулалдаан болдог байсан үйл явдал өнөөдөр хэдхэн минутын туршид товч дарсан төдийд л болох болжээ.
Манай ирээдүй хойч үеийнхэн энх тайван, нэртэй төртэй бие биеэ харилцан хүндэтгэсэн амьдралтай байх нөхцөлийг бүрдүүлэх нь та бидний нэн чухал үүрэг юм. Сөргөлдөөнгүй ертөнцийн үрийг бид суулгах хэрэгтэй бөгөөд энэ үйл хэрэгт Буддизм болон Хиндуизмын итгэл үнэмшил их чухал үүрэг гүйцэтгэнэ.
Бид харилцан ярилцлагын тухай ярихад бидэнд ямар төрлийн харилцан ярилцлага хэрэгтэй вэ? Харилцан ярилцлага бол уур уцаар болон өшөө авалт төрүүлдэггүй тийм харилцан ярилцлага байх ёстой. Ийм төрлийн харилцан ярилцлагын агуу жишээнүүдийн нэг нь Ади Санкара ба Мандана Мишра нарын хооронд болсон болно.
Манай орчин үеийнхэнд зориулж энэхүү эрт үеийн жишээг эргэн сануулах хэрэгтэй юм. Ади Санкара бол ведант үзэлтэн байсан ба шашны ёсонд ач холбогдол өгдөггүй залуу эр байсан бөгөөд Мандана Мишра нь настай эрдэмтэн, амьтныг золиослоход хүртэл итгэдэг шашны ёсонд итгэлтэй нэгэн байсан.
Ади Санкара шашны ёсны мяндагтантай харилцан ярилцлага, мэтгэлцээнээр Мухтид хүрэхийн тулд шашны ёс хэрэггүй гэдгийг батлахыг хүссэн бол харин Мандана Мишра нь шашны ёсыг үгүйсгэсэн Санкарагийн бурууг батлахыг хүссэн.
Эртний Энэтхэгт эрдэмтдийн хоорондох чухал асуудлын маргаан нь гудамжинд уг асуудлыг шийдэхээс татгалздаг байжээ.Ади Санкара Мандана Мишра нар мэтгэлцэж, эцэст нь Санкара ялсан байдаг. Энд мэтгэлцээн чухал биш харин мэтгэлцээнийг хэрхэн явуулсан арга нь чухал юм. Хүн төрөлхтний бүхий л цаг хугацаанд энэхүү мэтгэлцээний түүх нь мэтгэлцээний хэлбэрүүдийн дотроос хамгийн гайхалтай нь байсан.
Хэрвээ Мандана Мишра ялагдах юм бол тэрээр гэрийн эзэн (грюкаста) байхаа больж саняасаг хүлээн зөвшөөрнө гэж тохирсон. Хэрвээ Ади Санкара ялагдвал тэрээр саняаса байхаа больж, гэрлэж гэрийн эзэн болох буюу грюкастагийн амьдралаар амьдарна. Мандана Мишра өндөр хэргэмтэй эрдэмтний хувьд Ади Санкара залуу байсан учраас түүнтэй тэгш бус гэж үзээд өөрийнхөө сонгосон шүүгчийг өөрөө сонгохыг түүнд зөвшөөрсөн. Ади Санкара Мандана Мишрагийн эрдэмтэн эхнэрийг өөрийн шүүгчээрээ сонгож авсан! Хэрвээ Мандана Мишра ялагдвал тэрээр өөрийн нөхрөө алдах байсан! Гэхдээ тэрээр юу хийснийг одоо харъя! Санкара ба Мишраг хоёулангаас нь тэрээр шинэ цэцгэн эрхис зүүхийг хүсээд мэтгэлцээнийг эхлүүлсэн ба тэдгээр цэцгэн эрхисийн шинэлэг байдал хэнийх нь алдагдана түүнийг ялагдагчаар зарлах болно гэсэн!
Яагаад? Хэрвээ хэн нэг нь уурлавал биеийн температур нь ихсэх ба улмаар биеэс ялгарах халуун цэцгэн эрхисийн шинэлэг байдлыг алдагдуулна гэж үзсэн. Энэ логикийн үүднээс Мандана Мишраг уг мэтгэлцээнд ялагдагч гэж зарласан! Тэрээр санясаг хүлээн зөвшөөрч Санкарагийн шавь болсон. Энэхүү мэтгэлцээн нь ялангуяа уургүй, сөргөлдөөнгүй харилцан ярилцлагын амьдрах чадварыг итгэл үнэмшилтэй илтгэн харуулсан. Өнөөдөр энэхүү 8-р сарын хуралд бид янз бүрийн үндэстэн ястан, янз бүрийн амьдралын хэв маягтай хүмүүс бид цугларчээ. Гэхдээ та бидний нэгдмэл гүн ухаан, түүх, өвд байгаа соёл иргэншлийн үндэс суурь та биднийг нэгтгэж байна. Буддын өв бол биднийг нэгтгэж байгаа, хэлхэн холбож байгаа хүчин зүйл юм.
Энэ зууныг Азийн зуун болно гэж тэд хэлдэг. Гаутам Буддагийн заасан зам үзүүлсэн үнэт зүйлгүйгээр энэ зуун Азийн Зуун байж үл чадна гэж би тодорхой хэлье!
Даян дэлхийн худалдаа манай нийтийн эдийн засагт ямар их хувь нэмэр оруулсан шиг дижитал интернет манай нийтийн оюун санааны сайн сайханд ямар их өгөөж өгсөн шиг Бурхан Будда манай нийтийн оюун санааны сайн сайханд ямар их хувь нэмэр оруулсныг нь би бахархан харж байна.
XXI зууны Бурхан Буддаг би улс үндэстний хил хязгаар, итгэл үнэмшлийн систем, улс төрийн үзэл суртлыг даван гарч харилцан ойлголцлыг хөхүүлэн дэмжих гүүр болж, бие биенээ хүлээн зөвшөөрсөн, бусдын сэтгэл санааг ойлгон гэгээрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.
Та нар Буддын өв соёлоороо маш их бахархдаг Энэтхэг оронд ирээд байна. Гужарат дахь Ваднагар миний төрсөн хот бол Буддист эртний олдвор олдсон олон газруудын нэг, хятадын аялагч, түүхийн хэлхээ хөтлөгч Шюанзангийн аялсан газруудын нэг нь билээ.
Бүс Нутгийн Хамтын Ажиллагааны Өмнөд Азийн Нийгэмлэг (БНХАӨАН)-ийн орнууд, Люмбини, Бода Гаяа, Сарнат, Кюшинагар нь Буддизмын мөргөлийн шүтээн газрууд болно. Эдгээр газруудад АСЕАН-ны орнууд, түүнчлэн Хятад, Солонгос, Япон, Монгол, Оросоос мөргөлчид аялан ирдэг.
Бүх Энэтхэг даяарх Буддист өвд шинэ эрч хүч өгөхийн тулд бололцоотой болгоныг миний Засгийн Газар хийж байгаа бөгөөд Ази даяар Буддист өвийг сэргээн хөгжүүлэхэд Энэтхэг улс тэргүүлэгч үүргийг гүйцэтгэж байна. Энэ гурван өдрийн уулзалт нь тийм хүчин чармайлтын нэг нь юм.
Дараачийн гурван өдөр эрч хүчтэй баялаг яриа хэлцлээр дүүрэн байж, энх тайван, зөрчилдөөний шийдэл, цэвэр бөгөөд ногоон дэлхийн төлөө хамтдаа сууж цаашид хийх ажлаа ярилцах боломж олдоно гэдэгт би итгэж байна. Өдрийн дараа Боди Гаяад та бүхэнтэй дахин уулзахыг миний бие хүлээж байна. Баярлалаа.
Бихарын Засаг Дарга Шри Рамнат Ковинд , Монголын Хамба Ламтан Ч. Дэмбэрэл Тайваны Ламтан Минг Кюанг Ши, Вьетнамын Ламтан Тхич Тхиен Там, Оросын Ламтан Тело Тюлкю Ринпочи, Шри Ланкийн Ламтан Банагала Юпатисса, Ламтан Ловзанг, Миний хамтран зүтгэгч Шри Кирен Рижижу,
Бутаны Сайд Лионпл Намгаи Доржи, Монголын Сайд Баярсайхан, Маха Сангагийн Ламтан нараа, Эрхэм хүндэт Сайд, Гадаад орны Дипломат нар аа, Та нарынхаа дунд байгаадаа миний бие туйлын баяртай байна. Энд Бода Гаяад хүрэлцэн ирсэн минь надад их аз завшаан юм. Бандит Жавахарлал Неру, Атал Бихари Важпейн дараа би энэ ариун дагшин газар ирэх боломж надад олдлоо.
Маш чухал өдөр би Та нартай уулзаж байна. Өнөөдөр, Энэтхэгт Багш нарын Өдөр болон манай 2 дахь Ерөнхийлөгч, Их Эрдэмтэн Багш Доктор Сарвепалли Радхакришаны төрсний ойг давхар тэмдэглэж байна.
Энэхүү симпозиум дээр дэлхийн түүхэнд хамгийн их ул мөрөө үлдээсэн багш нарын нэг болох Гаутам Буддагийн тухай ярилцаж байна. Түүний сургаал нь олон зууны турш сая сая хүнийг ивээн тэтгэсэн байдаг.
Өнөөдөр, бид бас Жанмаштами буюу Кришна бурхны төрсөн өдрийг давхар тэмдэглэж байна. Кришна бурхны тухай ярихдаа бид, श्री कृष्णम वंदे जगतगुरुम -Шри Кришна, Бүх Багш нарын Багш, Бүх Гуру нарын Гуру гэдэг.
Гуатама Будда, Бурхан Кришна хоёр хоёулаа маш их зүйлийг энэ дэлхийд зааж сургасан. Энэхүү Бага хурлын Сэдвүүд нь энэ хоёр аугаа хүний үзэл санаа, үнэт зүйлсээс эрч хүч, урам зориг авсан билээ.
Шри Кришна Махабхарата дахь Их Дайн эхлэхээс өмнө өөрийн мэдээгээ сонордуулсан ба Бурхан Будда дээрх дайны үр дагаврыг даван туулахын чухлыг байнга сургаж байсан. Хоёулангийнх мэдээ Дхарма-г бүтээн буй болгох явдал байлаа. Зарчмууд болон үйл ажиллагаанд хоёулаа их ач холбогдол өгч байв. Гаутама Будда найман мөр, Панчшилийн тухай заасан бол Шри Кришна Карма Йогийн хэлбэрээр амьдралын үнэт хичээлүүдээ айлдсан. Энэхүү хоёр ариун гэгээнтэнд ялгааг даван гарч хүмүүсийн холбон нэгтгэх асар хүчтэй байсан. Тэдний сургаал мөнхийн, бас өмнөхөөөсөө илүү өнөөдөр маш их практик ач холбогдолтой болжээ.
Бидний уулзалт болж байгаа энэ газар маш чухал газар юм. Хүн төрөлхтөний түүхэнд онцгой газар - Бода Гаяа-д бид уулзаж байна.
Энэ бол гэгээрлийн ороон. Олон жилийн тэртээ Бода Гаяа Сиддхартха-г авч дэлхийд харин мэдлэг, энх амгалан, энэрэнгүй сэтгэлийн үлгэр жишээ Бурхан Буддаг бэлэглэсэн юм.
Энэ газар бол тэгэхээр харилцан ярилцлагын сонгодог газар, Жанмаштамины ариун өдөр, Багш нарын Баярын Тусгай өдөр энд уулзаж байгаа минь энэхүү уулзалтыг улам өвөрмөц болгож байна.
Өчигдөр Вивекананда Интернашналь Сан, Японы Токио Сантай хамтран Дели дэх Олон Улсын Буддистуудын Конфедерацийн дэмжлэгтэй зохион байгуулж буй “Самвад”буюу “Сөргөлдөөнөөс Зайлсхийх, Байгал Орчны Ухамсар Төлөвшүүлэх” Даян дэлхийн Хинди-Буддистуудын Анхдугаар Санаачлага Олон Улсын Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцох аз завшаан надад тохиосон.
Уг Бага хурлаар сөргөлдөөний шийдлээс сөргөлдөөнөөс зайлсхийх, орчны зохицуулалтаас орчны ухамсар төлөвшүүлэх загварт шилжих тухай онол арга зүйн асуудлыг авч хэлэлцсэн болно.
Өмнө нь байгаагүй сорилтыг хүн төрөлхтөний өмнө тулгаж байгаа хоёр чухал сэдвийн талаар би өчигдөр өөрийн үзэл бодлоо хуваалцсан билээ. Хоёр асуудлын хүрээнд өнөөдөр сорилтуудыг шийдэхдээ ихэнхдээ амжилтгүй болж байгаа, улс үндэстнээс өөрөөс нь хамааралтай сөргөлдөөний шийдлийн механизмууд болон орчны зохицуулалтуудын аргаа замаа олоход Будда хэрхэн дэлхий дахинаа туслаж чадах тухай би эргэн сануулсан билээ.
Ихэнхдээ Буддист орнуудаас хоёр өдрийн бага хуралд оролцсон оюун санаа, шашны удирдагчид, түүнчлэн сэхээтнүүд, дээрх хоёр асуудлын талаар харилцан ярилцлаа. Энэхүү хоёр өдөр болсон бага хурлын төгсгөлд, оюун санаа, шашин, сэхээтний удирдагчид оролцсон хэлэлцүүлэгийн дараа, Токио Сан дахин өөр нэг ижил төстэй Бага хурлыг 2016 оны 1-р сард зохион явуулахаа зарлалаа. Буддист бусад улс орнууд ижил төсөөтэй бага хурлуудыг өөр өөрийн орондоо зохиох санал тавьлаа.
Энэ бол Ази Тивийг эдийн засаг, соёл иргэншлийн шинэ үзэгдэл болон дээш гарч ирж буй үед тохиож байгаа онцгой чухал үйл явдал юм. Хинди-Буддист соёл иргэншил болон соёлын алсын хараагаар мэдээжиж биежсэн уг Бага хурлын сэдвүүд сөргөлдөөнөөс зайлсхийх гүн ухаан, байгал хамгаалах ухамсар төлөвшүүлэх үзэл санааг Ази тив болон түүний гаднах хүрээнд улам түгээн дэлгэрүүлэхээр шийдлээ.
Хоёр өдрийн бага хурал хоёр асуудлаар өргөн хүрээнд санал нэгдлээ гэж болно. Шашны үл хүлээн зөвшөөрөх үзлээс ихэнх нь үүсдэг сөргөлдөөний асуудлаар хэн нэгэн өөрийн шашнаа шүтэн бишрэх эрх чөлөөнд асуудал байхгүй ч зарим радикал элементүүд бусдад өөрсдийн үзлээ тулган хүлээлгэхийг оролдох нь бодит сөргөлдөөн үүсэх нөхцөл үүсдэг болохыг Бага хуралд оролцогчд ихэнх нь хүлээн зөвшөөрч байна. Орчны асуудлаар Дхармагийн гүн ухааны үндэс нь тогтвортой хөгжлийн чухал асуудал бол байгалын өв хамгаалалтыг чухалчлах явдал болно. Хүмүүсийн орон нутгийн соёлд хөгжлийн төвшинг нийцүүлснээр л тогтвортой хөгжлийг хангаж чадна гэх Нэгдсэн Үндэстний Байгуулагын саналыг нэмж дурдья.
Энэ бол миний үзэж байгаагаар дэлхийн олон төрөл зүйлийн хөгжлийн загварчлал дахь эерэг эргэлт юм. Даян дэлхийн хэмжээнд сэтгэх энэхүү сэтгэлээний эргэлт нь Хинди-Буддист нийгмийнхэн эко-системийг бүтээн байгуулж нэгдмэл үзэл бодлоо дэлхийн хэмжээний болгох хэрэгтэй гэж нэмж хэлмээр байна. Би хувьдаа дээрх хоёр асуудлаар удаан хугацаанд үйлчлэх үзэл бодол цөөхөн тааралддаг энэ ертөнцөд “Сөргөлдөөнөөс Зайлсхийх, Байгал Орчны Ухамсар Төлөвшүүлэх” Даян дэлхийн Хинди-Буддистуудын Бага хурлыг чухал үйл явдал боллоо гэж харж байна.
Хинди гүн ухаан болон Бурхан Буддагийн сургаал нь удаан хүлээсний эцэст ирсэн хамгийн хэрэгтэй чухал зүйлс юм. Олон эрдэмтэд Хиндизмд үзүүлсэн Буддагийн нөлөөг судалжээ. Тухайлбал, Ади Санкара Буддагийн нөлөөнд орсон гэж шүүмжилдэг ба Санкараг “Прачханна Боудха”хэмээн дуудах ба утгачилбал энэ нь Санкара нь нуугдмал хэлбэрт орсон Буддха гэсэн үг болно. Энэ бол Ади Санкарад Буддагийн үзүүлсэн нөлөөний цар хүрээг илтгэж байгаа ба олонх Ади Санкараг Хиндийн хамгийн өндөр гүн ухаантан гэж үзсэн байдаг. Олон нийтийн төвшинд Буддаг маш их хүндэтгэх ба Жаядева өөрийн Жеета Говинда-даа түүнийг Ахимсад сургаал хайрлахаар доош заларч ирсэн Махавишню буюу Бурхан гэж үздэг. Иймээс, Буддагийн дараах Хиндизмийг Буддист Хиндизм буюу Хинди-Буддизм гэж үздэг. Тэд өнөөдөр харин хоорондоо салшгүй болсон хайлш буй заа.
Свами Вивекананда Буддаг хэрхэн магтан дуулсныг дор дурдья. Би ишлэе: Буддаг төрөхөд, оюун санааны аугаа их удирдагч, зөнч мэргэн Энэтхэг оронд хэрэгтэй байв. Будда хэзээ ч юунд ч бөхийгөөгүй, Ведад ч, кастад ч, ламд ч, ёс заншилд ч. Тэрээр аймшиггүйгээр учир шалтгааны эрэл хийсэн, учир шалтгаан түүнийг авч явтал тэрээр учир шалтааны эрэл хийсэн. Үнэний төлөө ийм аймшиггүй эрэл, амьдрал бүрийн хайрлах ийм хайрыг дэлхий урьд нь хэзээ ч хараагүй. Ямар ч багштай харьцуулсан, Будда зоригтой, уйгагүй байсан.
Будда бол ёс суртахууны бүхэл бүтэн системийг энэ дэлхийд өгсөн анхны хүн төрөлтөн нь юм. Тэрээр сайн сайхны тусын тулд сайн байсан, тэр хайрын тусын тулд хайрлаж байсан.
Будда бол тэгш байдлын аугаа их номлогч болно. Эрэгтэй, эмэгтэй хүн бүр оюун ухаанд хүрэх адил эрхтэй гэж сургадаг.
Би Энэтхэг оронг Буддист Энэтхэг гэж нэрлэж байна, учир нь Буддагийн сургаалын бүх үнэт зүйлс, мөн чанарыг түүний шашны эрдэмтэд өөрсдийн уран зохиолд илэрхийсэн билээ.
Нэр хүндтэй Хинди гүн ухаантны нэг энэхүү хамгийн дээд зэргийн үнэлгээг Буддад өгсөн байхад өнөөдрийн Хиндизмийг чанар, мөн чанарынх үүднээс Буддист Хиндизм гэж нэрлэхэд буруу болох уу?
Будда бол бүх шашны мөргөлийн бүх аргыг хүлээн зөвшөөрдөг Энэтхэг Үндэстний титэмт эрдэнэ юм. Энэтхэг дэх Хиндизмийн энэ чанар нь аугаа их оюун санааны удирдагчдийн дундах гол толгойлогч бүтээл нь Будда байв. Тиймээс ч энэ бол Энэтхэгийн мөнхийн шинжийг тогтвортой хадгалж байна.
Бода Гаяад Гэгээрэлд хүрсэн Будда Хиндизм дахь гэгээрлийн гэрлийг асаасан билээ.
Энэ эртний Үндэстний анхны Үйлчлэгчийн хувьд би Буддаг зөвхөн Хиндизмийг өөрчлөгч төдийгүй бас дэлхийг өөрчлөн шинэчлэгч, ертөнцийг үзэх шинэ үзэл, зөн билэг хайрласан аугаа хүн гэж гүнээ хүндэтгэж байгаа ба энэ нь Та биднийг болон даян дэлхийн цаашдын амьдралд нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Даян дэлхийн Буддистүүд Бода Гаяаг мөргөлийн ариун газар гэж үздэг. Энэтхэгт бид Бода Гаяаг оюун санааны нийслэл хот, Энэтхэг болон Буддист ертөнцийн хоорондох соёл иргэншлийн хэлхээ холбоос болгон хөгжүүлнэ. Энэтхэгийн Засгийн Газар энэхүү ариун дагшин газруудаас хамгийн ариун дагшин газар болох энэ газарт өөрийн Буддист ахан дүү орнуудын ард түмэнд оюун санааныхаа хэрэгцээг хангахад нь шаардлагатай бүх дэмжлэг туслалцааг үзүүлэх болно.
Буддист Шашнууд, Оюун Санааны Удирдагчдын Тунхаглалыг уншихдаа миний бие баяртай байна. Энэ Тунхаглал нь хүнд, үргэлжилсэн харилцан ярианы үр дүн бөгөөд тйимээс энэхүү анхны бичиг баримт бидэнд цаашид урагшлах зам мөрийг заах болно. Би мөн Ерөнхий Сайд Шинзо Абетэй санал нэг байгаа ба тэрээр бас хүлээцтэй байх, олон төрөл зүйлд талархалтай хандах, энэрэнгүй бөгөөд ах дүүсэг сэтгэлтэй байхын чухлыг онцлон тэмдэглэсэн билээ. Энэхүү наймдугаар сарын хуралд түүний илгээсэн мэдээ, энэхүү санаачлагыг хөхүүлэн дэмжсэн түүний үргэлжийн дэмжлэг бидэнд их урам зориг өгч байна.
Та бүхэндээ дахин баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье. Энэ Бага хурал итгэл төрүүлж, соёл иргэншлийн нийцэмж, дэлхийн энх амар амгалангийн төлөө сөргөлдөөнөөс цааш ахлахыг Та бидэнд уриаллаа. Та бидний цэцэн мэргэн ухаан бидний үргэлжийн, шийдвэртэй хүчин чармайлтын үр дүнд та бидний ирээдүй хойч үеийхэнд хүрэх, ингэхдээ тэд түүнийг практиктай холбон хэрэглэж сурах явдлыг ханган хэрэгжүүлэх ажилд тань би их амжилтыг та бүхнээс хүсье. Энэ бол зөвхөн бид
болон тэдэнд нэн чухал төдийгүй бас нийт хүн төрөлтний цаашдын хөгжил дэвшил, Байгал Эхээс өвлөж авсан бидний үзэсгэлэнт хүрээлэн буй орчинд хэрэгтэй билээ. Маш их баярлалаа. Их баярлалаа.